|
Бичсэн Administrator
|
|
2009 оны 11-р сарын 22, Ням гариг, 12:23 |
|
Та бүхэндээ Монгол болон гадаадад үйл ажиллагаа явуулж байгаа чуулгануудын вэбсайтуудыг танилцуулж байна. Та ЭНД дарж Монгол чуулгануудын, ЭНД дарж гадаадад байгаа Монгол чуулгануудын вэбсайтуудыг үзнэ үү! |
|
Бичсэн Administrator
|
|
2009 оны 11-р сарын 20, Баасан гариг, 15:45 |
|
СБД-н Христ Итгэлт зөвлөлөөс зохион байгуулсан сагсан бөмбөгийн тэмцээн 2009 оны 10 сарын 24 нд Сүхбаатар дүүргийн чуулган болон Христитгэлт байгууллагуудын дунд “Хайр бол эв нэгдлийн төгс холбоос юм” гэсэн уриан дор нөхөрлөлийн сагсан бөмбөгийн тэмцээн зохион байгуулж, амжилттай болж өнгөрлөө.
|
|
Бичсэн Administrator
|
|
2009 оны 11-р сарын 19, Пүрэв гариг, 12:59 |
|
Өндөржүүлсэн бэлэн байдал сунгагдсан тул цуглаануудын хувьд ч мөн адил сунгагдлаа. Тиймээс цугларалт хийхгүй байхаар үргэлжлэх нь ээ. |
|
Бичсэн Administrator
|
|
2009 оны 11-р сарын 19, Пүрэв гариг, 03:36 |
|
Гэр бүлийн радиогийн Guest House-д гадаад, дотоодын илгээлтийн ажилчдыг байрлуулна. Гэр бүлийн радио 104.5-ийн хурлын заалыг сүм чуулганы цугларалт, сүй тавилт, усан баталгаа, сургалт семинарт зориулж түрээслүүлнэ.
Утас: 11-480882 88027479 |
|
Дагалдагч бэлтгэх сургууль |
|
Бичсэн Administrator
|
|
2009 оны 11-р сарын 18, Лхагва гариг, 10:34 |
|
Дарханы YWAM байгууллага дээр 2010 оны 1-р сарын 01-22-ны өдрүүдэд MINI Discipleship Training School буюу 21 хоногийн дагалдагч бэлтгэх сургууль эхлэх гэж байна. Шинэ оноо Эзэнийг таньж мэдэхээр эхлэхийг хүсч буй итгэгч хүн бүрийг урьж байна. 21 хоногийн турш хамтын амьдралаар амьдарч сурах болно. Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл доорх утас болон и-мэйлээр харилцаж болно.
Утас: 9114-0691, 95691399/Маадай/ Office: 01371-28765 Email:
Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй.
|
|
Бичсэн baigal
|
|
2009 оны 11-р сарын 17, Мягмар гариг, 15:39 |
|
Гэр чуулганыг устгахад төлбөр төлнө Чайна-эйд нийгэмлэгийн мэдээлснээр нууц албаныхан Фушан чуулганы 6 удирдагчийг, засгийн газрын албаны хүмүүстэй тохиролцох уулзалтыг нууцаар зохион байгуулсан байна. Батлан хамгаалахын ажилтнууд, засгийн газар чуулганы удирдагчдад дарамт үзүүлснийг залруулах хүсэлтэй байгаагаа мэдэгджээ. Хэрэв энэхүү үйл явдал олонд мэдэгдэх юм бол 10 сарын 1-нд тэмдэглэх 60 жилийн ойн үндэсний баярд муу зүйл болно гэж айсан хэрэг.
|
|
“Христийн ид шид үү. Христийнхэний заль мэх үү” нийтлэлийн мөрөөр… |
|
Бичсэн baigal
|
|
2009 оны 11-р сарын 17, Мягмар гариг, 15:32 |
|
Өвчтэй, зовлонтой хэн нэгэнд туслах, тэдний ачааг хамтдаа үүрэлцэх нь сүм чуулгануудын энгийн л үйлчлэлийн нэг хэсэг байдаг. Энэ ч утгаараа “Хадан суурь” чуулганы пастор Болд болон түүний эхнэр Үүрийнтуяа, чуулганы итгэгчид санаа нэгдэн, өвчин шаналалдаа амь тэмцэн байсан нэгэн охинд туслах сайхан сэтгэл, Бурханы хайр өвөртөлсөөр тэднийхийг зорьсон нь эдүгээ нийгэмд буруутан болон нүд үзүүрлэгдээд байгаа. “С1” телевизээр болон “Өдрийн сонин”-ы саяхны дугаарт нийтлэгдсэн “Христийн ид шид үү. Христийнхэний заль мэх үү” нийтлэл, нэвтрүүлэг нь Христийнхний нэр хүндийг сэвтүүлэх гэсэн башир аргатны өгөөш болжээ. Энэхүү нийтлэлийн мөрөөр бид охины гэр бүлийнхэнтэй болон “Хадан суурь” чуулганы удирдлагын багтай уулзаж, баримт нотолгоо цуглуулж байгаа бөгөөд энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийх болно. |
|
Бичсэн baigal
|
|
2009 оны 11-р сарын 17, Мягмар гариг, 15:11 |
“MIU” Дээд Сургууль болон БЗД-ийн Засаг Даргын Тамгын Газар хамтран боловсрол эзэмшээгүй залууст боломж олгох үүднээс дараах мэргэжлээр элсэлт авч эхэллээ. Тиймээс сүм чуулганыхаа итгэгчдийг болон сүмийнхээ ойр орчимд амьдарч буй залуусыг уг сургалтын төвд урих боломж ТАНД байна. /Энэ мэдээлэл зөвхөн БЗД-ийнхэнд хамаарна/
|
|
Л.Эрдэнэбаяр: “Би пастор болно” |
|
Бичсэн baigal
|
|
2009 оны 11-р сарын 17, Мягмар гариг, 14:33 |
|
“Эх хүн хөхүүл хүүхдээ мартаж чадах уу. Төрүүлсэн хөвгүүнээ энэрэхгүй байж чадах уу. Хэдийгээр тэр мартаж болох ч БИ ЧАМАЙГ МАРТАХГҮЙ” Исаиа 49:15 Орон гэргүй, аав ээжгүй гэлцэх хүүхдүүдийн тухай бид чих дальдчин сонсож, гайхаж, өрөвдөж, битүүхэндээ бухимдал төрж байдаг. Тэдний нэг 15 настай Эрдэнэбаяр хүүг БГД-ийн Цагдаагийн хэлтсийн 5-р хэсгийн цагдаа Одгэрэл, Цэрэн нар анх “Авралын зар” чуулганы гаднах хаягийг харсаар дагуулан орж ирсэн. Эрдэнбаяр хагас жилийн өмнө автомашины аваарт орж. Үүний улмаас баруун хөл нь бэртэж, өвдөгний доод хэсэгт маш том хэмжээтэй шарх үүсэн, эмчлэхгүй байсаар хөл нь аймшигтай идээ бээрэнд баригдан, бяцхан хүү зовиур шаналал дунд гудамжаар хоноглож явсаар аргагүйн эрхэнд цагдаа нарт хандсан байна. “Бид маш олон эмнэлгээр авч очсон боловч бичиг баримтгүй болохоор ямар ч эмнэлэг, эмч хүлээж авахгүй байна. Харин “Бурханы хайр халамжийн төв” гэсэн хаягийг харж, бид “Христийнхэн л хүмүүст тусалдаг гэсэн, тэд л энэ хүүд амьдрал бэлэглэх байх” гэж бодсон хэмээн цагдаа Одгэрэл ярьсан юм. “Христийнхэнд л даатгалаа шүү..” гэсээр тэд хүүг бидэнд үлдээгээд гарсан.
|
|
Бичсэн Administrator
|
|
2009 оны 11-р сарын 10, Мягмар гариг, 15:26 |
|
Христитгэлт фотостуди нээгдлээ. Та Дэлгэрэнгүй дээр дарж зурган мэдээлэл авна уу!
|
|