|
“Жижиг бизнес”-ийн сургалт |
|
Бичсэн baigal
|
|
2010 оны 2-р сарын 19, Баасан гариг, 10:35 |
|
Эхлэл-АОМ.ТББ-ийн Нийгмийн Хөгжлийг Дэмжих Хөтөлбөрийн “Жижиг бизнес” төслөөс Бизнесийн сургалтыг 3-р сард зохион байгуулах гэж байгаа тул уг сургалтанд одоогоор ямар нэгэн жижиг бизнес эрхэлж байгаа болон шинээр бизнес эрхлэн, өрхийн орлогоо нэмэгдүүлэн, бизнесээ хөгжүүлэх хүсэлтэй иргэдийг урьж байна. Жич: Сургалтын хугацаа 3 өдөр, өдөрт 4 цаг. Сургалтын төлбөр 3000 төгрөг. Сургалтын гарын авлага, бүртгэлийн дэвтэр суралцагсдад 1 удаа үнэ төлбөргүй тараагдана. Цайны завсарлагатай. Холбоо барих утас: 70150577, 99889378 ( ажлын цагаар ) Ажлын цагаар тогтмол бүртгэж байна. |
|
“Есүс адил удирдахуй” СD хэлбэрээр гаргалаа |
|
Бичсэн baigal
|
|
2010 оны 2-р сарын 09, Мягмар гариг, 16:58 |
|
Компашн ОУБ болон Монголын эвангелийн эвсэл хамтран “Монголын ирээдүй ба 20/10” сэдэвт чуулганыг 2008 онд зохион байгуулсан бол “Есүс адил удирдахуй” чуулганыг 2009 oны 5-р сард зохион байгуулж тус чуулганд хот хөдөөгийн 150 удирдагч оролцсон юм. Эдгээр үйл ажиллагааны үеэрх номлол болон хичээлийг СD хэлбэрээр бэлтгэн гаргалаа. Иймээс уг хичээлийг авч суралцахыг хүссэн хүмүүс манай байгууллагаас ирж худалдан аваарай. 70182010-с дэлгэрэнгүй мэдээллийг авч болно. |
|
Хөдөлмөрлөдөг гарыг Бурхан ивээдэг |
|
Бичсэн baigal
|
|
2010 оны 2-р сарын 05, Баасан гариг, 12:42 |
Бид энэ удаа “Бэтэл монгол амьдралаа өөрчлөх төв”-өөр зочилж Бурхан тэр газар хэрхэн гайхамшигтайгаар ажлаа хийж байгааг уншигчиддаа танилцуулахаар зорьсон юм. Ингээд тус байгууллагын захирал И.Ганбаттай цөөн хором хөөрөлдсөнөө таньд хүргэе.
|
|
Хойд Солонгос, Иран нар хавчигчдыг тэргүүллээ |
|
Бичсэн baigal
|
|
2010 оны 2-р сарын 05, Баасан гариг, 12:39 |
Хойд Солонгос найман жилийн турш дэлхийд христитгэгчдийг хамгийн их хавчдаг орон хэвээр байна гэж 2010 оны дэлхийн жагсаалт гаргасан Нээлттэй хаалга байгууллага мэдээлж байна. Энэ улс бол одоогийн удирдагч Ким Чен Ир болон түүний эцэг Ким Ир Сен нарыг тахин шүтсэн хату засаглалтай, хагас мөн чанарын гаж урсгалаас бусад бүх шашнуудыг хориглосон байдаг байна. Хойд Солонгост христитгэгч байна гэдэг хууль бус бөгөөд хэрвээ Библи хадгалсан нь илрэх юм бол цаазаар авах ял тулгагддаг байна. Энэ улсад итгэлийнхээ улмаас шорон болон хөдөлмөрийн лагериудад хоригдож байгаа 40,000 - 60,000 христитгэгчид байгаа гэсэн тооцоо байдаг.
|
|
Бичсэн baigal
|
|
2010 оны 1-р сарын 27, Лхагва гариг, 12:43 |
|
Христитгэлт залуучуудын “Passion” хөдөлгөөн болон БГД-ийн Цагдаагийн хэлтсийн хүүхдийн албатай хамтран Монголын Эвангелийн Эвслээс нэгэн арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөөд байгаа юм. БГД-т áàéãàà хараа хяналтгүй болон ядуу зүдүү хүүхдүүдэд зориулсан нэг өдрийн өдөрлөг зохион байгуулах гэж байгаа юм. Энэхүү үйл ажиллагааны хүрээнд хүүхдүүдийг хооллох, хувцаслах, бэлэг тараах, тэдэнд сайн мэдээ äàìæóóëàõ зэрэг үйлчлэлүүдийг хийхээр бэлдээд байгаа юм. Цаашид ч нийгэмд хандсан олон үйлчлэл санаачлан зохион байгуулах юм. |
|
МЭЭ хүмүүнлигийн үйлчлэлд |
|
Бичсэн baigal
|
|
2010 оны 1-р сарын 27, Лхагва гариг, 12:36 |
|
МЭЭ-с зарласан малчдад туслах сайн санааны аянд сүм чуулганууд идэвхийлэн оролцсоор байна. БНСУ-д үйлчилж буй сүм чуулгануудаас тус аяны хүрээнд 380.000 вон хандивласныг Төв аймгийн Баянцагаан сумын малчдад хандив болгон илгээлээ. Тус сумын малчид цасанд боогдон, идэх хоол хүнсгүй, малдаа өгөх өвс тэжээлгүй тун зутруу байгаа тухай тус суманд үйлчилж байгаа Энхтайван чуулганыхан бидэнд мэдээлсэн юм. БНСУ-д буй монгол чуулганууддаа Баянцагаанчуудын нэрийн өмнөөс гүн талархал өргөн дэвшүүлье. Та бүхний илгээсэн хандивыг тэд баярын нулимстай хүлээн авч, сэтгэл санааны асар том дэмжлэг авсан тухайгаа уламжилсан юм шүү. |
|
“Өөрчлөлт” сонины шинэ дугаар |
|
Бичсэн Administrator
|
|
2010 оны 1-р сарын 27, Лхагва гариг, 12:23 |
|
“Өөрчлөлт” сонины шинэ дугаар хэвлэгдэн гарлаа. Шинэ оны хамгийн анхны энэхүү дугаарт “Universe best songs” наадмын шилдэг дуучин, Иммануел чуулганы итгэгч Ч.Цэлмүүнтэй хийсэн ярилцлага болон Монгол Бэтээл байгууллагын гайхалтай үйлчлэл, Монгол дахь Христийн биеийн эргэн тойронд болон дэлхий дахинд болж буй сонирхол татам мэдээ мэдээлэл багтсан байна. “Өөрчлөлт” сониноо авья гэвэл 70182010, 70181020 дугаараас лавлаарай.
|
|
Бичсэн baigal
|
|
2010 оны 1-р сарын 20, Лхагва гариг, 18:09 |
“Авралын зар” чуулганаас хандивын тоглолт зохион байгуулахаар боллоо. Ц. Пүрэвжал хэмээх хүүд зориулж уг тоглолтоо хийх юм байна. “Авралын зар” чуулганаас бидэнд ирүүлсэн мэдээллийг танд уламжилья.
|
|
Бичсэн baigal
|
|
2010 оны 1-р сарын 18, Даваа гариг, 16:58 |
|
PAssion залуучуудын хөдөлгөөн удахгүй 26ны мягмар гарагт 17н цагаас Өөрчлөлт Монгол сүм дээр "Эрх чөлөөний чуулган" нэртэй залуучуудын магтаалын үдэш хийх гэж байгаа.. Залуучуудыг урьж байна. |
|
“Сайныг үйлдэхдээ зүрхшээхгүй байцгаая” /Галат 6:9/ |
|
Бичсэн baigal
|
|
2010 оны 1-р сарын 13, Лхагва гариг, 15:53 |
|
Зорилго: Зуданд нэрвэгдсэн аймгуудын малчдад туслах сайн санааны аян өрнүүлэх Уриалга: Улс орны хэмжээнд өвөлжилтийн байдал хүндэрч, манай улсын нийт нутгаар цас их хэмжээгээр орж, хүйтний эрч өдрөөс өдөрт эрчимтэй чангаран, малчдын нөхцөл байдал нь хэн бүхний сэтгэлийг эмзэглүүлсэн асуудал болоод байна. Чухам яг энэ цаг мөчид Монгол дахь Христийн сүм чуулганууд, христитгэлт байгууллагууд “Элэг нэгт монголчуудтайгаа эгнэгт хамтдаа” хэмээн санаа нэгдэн, дараах уриалгыг Монголын нийт сүм чуулган болон ОУБ, ТББ, компаниуд болон нийт ард иргэдэд уриалга гаргаж байна.
|
|